Яг одоо Улсын дээд шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нарт холбогдох хэргийг хянаж байна. Б.Ундармаа нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт холбогдоод байгаа билээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулах шийдвэр гаргасан.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан юм.