etoim.mn
photos/-1x-1.jpg

Өнөөдөр Хятадын Арилжааны нисэх онгоцны корпораци  "C919"-г хүйтэн цаг агаарыг хэрхэн тэсвэрлэхийг туршиж байна.  

Энэхүү  "C919" онгоц нь БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн нисэх онгоц бөгөөд холбогдох шалгууруудыг давсан тохиолдолд эхний нийлүүлэлтийг 2021 онд эхлүүлнэ гэж Шанхай хотын засаг захиргаанаас мэдээлсэн юм.

Сонирхуулахад, Хятадын Арилжааны нисэх онгоцны корпораци “C919” нисэх онгоцыг эх орондоо нисэх онгоц үйлдвэрлэх зорилтын хүрээнд бүтээсэн бөгөөд “Boeing”, “Airbus” компанийн дунд зайн нисэх онгоцнуудтай өрсөлдүүлэхийг эрмэлзэж байгаа юм байна.

Энэхүү нисэх онгоцны анхны загвар 2015 онд бэлэн болж, 2017 онд анхны нислэгээ амжилттай үйлдсэн бөгөөд арилжааны нисэх онгоцны корпорацид 2020 оны тавдугаар сарын байдлаар дотоод, гадаадын 28 агаарын тээврийн компаниас “C919” нисэх онгоцны 815 захиалга иржээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bloomberg.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх