etoim.mn
photos/600fd089128ff.jpeg

Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Японы ЖАЙКА /JAICA/-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимүра, төлөвлөлт судалгааны мэргэжилтэн Ё.Мүронэ нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ЖАЙКА нь 1997 оноос Монгол улстай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд спортын салбарт волейбол, бадминтон, жүдо зэрэг төрлөөр мэргэжилтэн илгээж байсан юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Токио-2020” олимпын наадамд бэлтгэж буй баг тамирчдын талаар товч танилцуулж, спорт-олимпизмын салбарт хэрэгжүүлэх чиглэлийн талаар санал бодлоо солилцон, Зуны XXXIII олимпын наадам товлосон ёсоор зохиогдоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

эх сурвалж: МҮОХ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх