etoim.mn
photos/Cyberpunk-2077.jpg

Нээлтээ хийсэн цагаасаа хойш олон шүүмжлэлийг хүлээн авч байгаа Cyberpunk 2077 тоглоом бүтээгчдийг шүүхэд өгчээ.

Тодруулбал, тухайн тоглоомыг дэмжин ажилласан хөрөнгө оруулагчид тоглоомын график үзүүлэлт зарим төхөөрөмж дээр хүмүүсийн хүлээж байснаас дэндүү доогуур байна гэх гомдол тасрахгүй байна гэсэн шалтгаанаар тэднийг ийн шүүхэд өгсөн байна. Хөрөнгө оруулагчид тоглоом хөгжүүлэгч CD Projekt Red компаниас хохирлоо барагдуулах буюу хөрөнгө оруулалт хэмээн олгосон бүх мөнгөө буцаан авна гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Cyberpunk 2077 тоглоом нь өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийсэн бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа 13 сая хувь худалдаалагдсан байна. Гэвч худалдан авагчид тоглоомын муу үзүүлэлттэй, үе үе алдаа зааж, маш ихээр гацаж байгаад дургүйцэж байгаагаа тасралтгүйгээр ирүүлэх болсон юм. Улмаар тоглоом хөгжүүлэгчид худалдан авагчдаас  уучлал хүсч, гарч байгаа асуудлуудыг цаг алдалгүй шийдэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана хэмээн мэдэгджээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: nydailynews.com

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх