etoim.mn
photos/unnamed.jpg

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.  

2021 оны 01 дүгээр сарын 05-ны 20 цагаас 01 дүгээр сарын 06-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр 41-46 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Ерөө, Хэрлэн, Халх, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 35-40 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 23-28 градус, бусад нутгаар 31-36 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндий, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх, Улз голын хөндийгөөр 26-31 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 21-26 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр.  Хүйтний эрч чангарч  шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 35-37 градус, өдөртөө 27-29 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Хүйтний эрч чангарч шөнөдөө 37-39 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Хүйтний эрч чангарч шөнөдөө 38-40 градус, өдөртөө 28-30 градус хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 11-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     7, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг болон Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21

 градус хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх