Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/wga9g.jpg

Коронавирусний халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газраас Нийслэлд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг” тогтоосон. Үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон сонсогчид иргэдийн  аюулгүй байдлыг хангах үүднээс  зам дээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр алба хаагчдыг үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа чих, гар хөл нь хөлдөх, хайрагдаж улмаар ГССҮТ-д хандаж байна гэх мэдээлэл гарсан юм. Бид энэ талаар тодруулахаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулсан юм. 

Тэрээр, Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тушаал гарч цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид болон ДХИС сонсогчид хорио цээрийн дэглэм сахиулах, нийслэлээс гарах, орох хяналтын цэгүүдэд 4000 орчим алба хаагчид машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.  

Одоогоор цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа гар хөл нь хайрагдаж, хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Харин энэ сарын 3-ны өдөр нэг сонсогчийн гар нь хайрагдаж ГССҮТ-өөс эмнэлэгийн үйлчилгээ авсан. Ес эхэлж хүйтний эрч нэмэгдэж байгаа ч эх орныхоо төлөө өргөсөн тангараг, өөрсдийн сонгосон мэргэжилдээ үнэнч байж  хүн хүч дутуу энэ хэцүү цаг үед бидний ажилд тус нэмэр болж байгаа сонсогчдодоо талархаж байна" гэлээ. 

Бид мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс дээрх мэдээллийг тодруулахад, Одоогоор цагдаагийн алба хаагчид гар хөл хайрагдсан, хөлдсөн гэх асуудлаар эмнэлэгт хандаагүй.

Ерөнхийдөө өвлийн улиралд гар, хөлөө хөлдөөсөн гэх шалтгаантай ирдэг иргэдийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байдаг. Энэ жилийн хувьд хөл хорио тогтоосонтой холбогдуулан эмнэлгийн ачаалал 2-3 дахин буурсан. Өмнө нь эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өдөрт 350-400 хүн, амбулаторийн тасгаар өдөртөө 280-300 орчим үйлчлүүлдэг байсан бол одоо хоногт  170-180 хүн үйлчлүүлж байна" гэлээ.

Таалагдахгүй байна

9
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.77.162]

2021-01-05 23:36:47