etoim.mn
photos/received_3416053025190590.jpeg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есөн настай хүү Дима Ащепковын хүслийг биелүүлжээ.

 

Тодруулбал, ОХУ-ын Челябинск хотод амьдардаг Дима Ащепков гэх есөн настай хүү "Надтай мөрөөд" сайн үйлсийн төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүх Оросын "Хүслийн сүлд мод" зургийн уралдаанд оролцжээ. Бяцхан  Дима Москва хотын Улаан талбайн мөсөн талбайд гулгаж үзэхийг мөрөөддөг тухайгаа дүрсэлсэн зургаа илгээсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд ихээр таалагдсан байна. 

Улмаар В.Путин хүүгийн хүслийг биелүүлэхээр болсон бөгөөд тэмцээний зохион байгуулагчид Димаг гэр бүлийн хамт Москва хотод авч иржээ. Ийнхүү бяцхан Димагийн хүсэл биелэсэн бөгөөд В.Путин түүнд өөр нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь тэрээр шөнийн хоккейн лигийн тэмцээнд тоглодог 11 дугаартай хоккейн өмсгөлтэй мөсөн талбайд гарч ирсэн явдал юм.

Дима болсон явдлын талаар ярихдаа  "Би мөсөн талбайд ирэхээс өмнө Кремльд очиж Ерөнхийлөгчийн ажлын өрөөгөөр зочилсон. Дараа нь Москва хотын Улс ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнд буюу ВДНХ, амьтны хүрээлэн зэрэг олон газраар зугаалсан. Хамгийн сүүлд Улаан талбайн мөсөн талбайд ирж Ерөнхийлөгчтэй цуг гулгасан. Ийм юм болохыг огт төсөөлж байгаагүй. Шинэ жилийн үлгэр шиг санагдаж байна" гэжээ. 

Сонирхуулахад бүх Оросын "Хүслийн сүлд мод" арга хэмжээг зохион байгуулагчид нийт  7950 хүүхдийн хүслийг биелүүлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Эх сурвалж: reuters.com

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх