etoim.mn
photos/fjghskdfjgsdfgsfhdkgjshfkdjgh.jpg

Дэлхийн Попын хаан Майкл Жексон агсаны эзэмшиж байсан, Калифорни дахь “Neverland” эдлэнг худалджээ.

Анх “Neverland” эдлэнг дуучны өв залгамжлагчид болон “Colony Capital” компани 2015 онд 100 сая ам.доллароор худалдаанд гаргасан бөгөөд үүнээс хойш хэд хэдэн удаа эдлэнгийн үнэ унасан юм. Улмаар энэ онд 2000-аад онд М.Жексоны ​​бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрбумтан Рон Беркл тодорсон бөгөөд тэрээр 22 сая ам.доллароор худалдан авсан байна. 

Сонирхуулахад, Алдарт дуучин М.Жексон тус эдлэнг 1987 онд 19.5 сая орчим ам.доллароор худалдан авч байжээ. Дараа нь Питер Пэний тухай хүүхдийн зохиолд гардаг үлгэрийн орны нэрээр “Neverland” хэмээн нэрлэсэн байна. Гэвч алдарт дуучин маань  өрөө төлөхийн тулд эдлэнгээ үл хөдлөх хөрөнгийн компанид 22.5 сая ам.доллараар худалдсан бөгөөд 2009 онд түүнийг нас барсны дараа эдлэнгийн нэрийг өөрчлөн морин тойруулга, алсыг харагч зэрэг тоглоомуудыг буулгажээ.

Одоогоор тус эдлэнд зочдын байшин, усан бассейн, сагсан бөмбөгийн талбай, 50 хүний ​​суудалтай кино театр зэрэг 20 орчим байгууламж байгаа аж. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх