etoim.mn
photos/dencha-train-scaled.jpg

Япон улс жолоочгүй галт тэргийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Тодруулбал, тус улсын баруун өмнөд Кюшю аралд оршдог Фукуока хотод автомат жолоодлоготой зорчигч тээврийн цахилгаан галт тэрэг үйлчилгээнд явж эхэлсэн байна. 

Ийнхүү жолоочгүй галт тэрэг нэвтрүүлж байгаа нь тус улсад галт тэрэгний жолооч дутагдалтай байгаатай холбоотой бөгөөд эхний ээлжинд галт тэрэгний жолооч галт тэргэн дотор байрлаж алдаа гарах эсэхт хяналт тавихаар болжээ. Улмаар шаардлага хангасан гэж үзвэл тэр үеэс бүрэн автомат горимд шилжүүлэхээр болсон байна.

Эхний ээлжинд жолоочгүй галт тэрэг 13 км орчим урт шугамд явах бөгөөд өдөрт 12 удаагийн эргэлт хийх бөгөөд хэтдээ тус галт тэргийг улс даяар хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Бэлтэгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: nhk.com

workinjapantoday.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх