etoim.mn
photos/127180424_820162808768340_8156731737512566181_n-6y08cbunfzk4t736h3x5gg9okb4ck02xrl0d40uf7sw.jpg

“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч З.Азат оролцож байна. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. 2006 онд аврагч-гал сөнөөгчөөр томилогдсноос хойш  салааны захирагч, ангийн захирагчаар ажиллаж байсан. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Уулын спортын мастер цолтой.

-Багаасаа ном цуглуулах тэр тусмаа түүхэн холбогдолтой номыг түлхүү цуглуулж, уншиж судлах дуртай байлаа. Ховор төрлийн түүхэн номоор номын сангаа баяжуулах дуртай. Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болсон нь ажиглагддаг. Харин стрессээс гарах хамгийн сайн  арга бол ном гэж боддог.  Түүхийг сайн мэдэхийн тулд сайн унших л хэрэгтэй. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол тархины холбоосууд нь идэвхгүй унтаа байдалд ордог гэдэгтэй санал нийлдэг дээ.

 “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг. Түүхээ сэргээж, түүхээ судалж таньж мэдэж байж ирээдүйгээ хэрхэх гэдгээ төсөөлж чадна хэмээн тэрээр тайлбарласан. Хүүтэйгээ хамтдаа түүхийн ном, зохиолын талаар ярилцдаг. Харин хүү нь өөрийн сонирхлоор түүхэн хөшөөний тайлбарыг олж уншиж, тайлбарладаг байна.  

-Түүний номны цуглуулга нь эртний, ховор түүхийн номнууд ихэвчлэн байдаг. Тухайлбал,Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын зохион хэвлүүлсэн “Монгол Улсын товч түүх” ном, Ерөнхий сайд асан  Батмөнхийн тухай өгүүлсэн түүхэн ном, “Монголын түүхийн  эрт эдүгээх 33 төрлийн зүтгэлтэн” зэрэг ном нь түүний үнэ цэнэтэй байнга уншиж байдаг номууд гэнэ.

-Тэрбээр бас цэцэг тарих дуртай. Тэр тусмаа навчит цэцэг ихээр тарьдаг. Тарьж ургуулсан цэцгээ арчилж, өөрийн амьдарч буй орчноо цэцэрлэгжүүлэх сонирхолтой гэсэн шүү.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх