Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/130710204_221398066020602_2577459714035985067_n.png

"Бүрэнхий" номын зохиолч Стефени Мэйер зохиолоо бүрэн төгсгөхийн тулд үргэлжлэл болох хоёр номыг бичиж эхлүүлжээ.

Тэрээр pохиолыг цааш үргэлжлүүлэх хэд хэдэн гайхалтай санаа олсон бөгөөд түүгээрээ хоёр ч ном бичихээр төлөвлөсөн байна. Хэдийгээр одоогоор бичсэн зохиол нь бараг нэг ном болохоор хэмжээтэй болсон ч хараахан хангалттай биш хэмээн үзэж байгаа аж. Шинэ бүтээлээ  цоо шинэ, бас гайхалтай болгох тэр нэг санааг нэмснийхээ дараа номоо бэлэн болгох юм байна. 

Түүнчлэн тэрээр "Миний хувьд энэ зохиолыг бичих нь маш аз жаргалтай, зугаатай ажил. Би шинэ ертөнц, шинэ дүрэм, шинэ домог бүтээхийг зорьж байна. Би шинэ домог бүтээх дуртай” хэмээжээ.

"Бүрэнхий" зохиол нь анх  2008 онд "Twilight" нэртэйгээр дэлгэцнээ гарсан бөгөөд энэ нь дэлхий нийтэд маш их таалагдаж цус сорогчийн талаар сэтгэлгээг чадварлагаар эвдэж чадсан хэмээн зохиолчийг дэлхий нийт сайшааж байсан юм. Уншигчид төдийгүй үзэгчдийн сайшаалд урамшсан зохиолч киног цааш үргэлжлүүлэн дөрвөн бүлгийг бичиж кино баг дэлгэцнээ амилуулжээ.

Харин киноны хоёрдугаар анги 2009 онд "Twilight Saga: New Moon" нэртэйгээр гарсан бол гуравдугаар нь анги нь 2010 онд "The Twilight Saga: Eclipse" нэртэйгээр гарч байжээ. Харин цувралын дараагийн бүлэг болох  "Twilight Saga: Breaking Dawn" нь хоёр бүлэг болж 2011, 2012 онуудад гарч байсан юм.

 

Бэтгэсэн: Ц.Эрдэнэтуяа 

эх сурвалж: dailymail.co.uk

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх