etoim.mn
photos/gjfkdhgjkasdgfjasdghfjksghadfjkghasdjkfgh.jpg

Японы “Toyota Motor” компани өөрсдийн шинэхэн бүтээл болох устөрөгчийн хөдөлгүүрт “Mirai” автомашиныг худалдаанд нэвтрүүлжээ. 

 “Mirai” автомашиныг зохион бүтээгчид нь тус машинд түлшний хөдөлгүүр ба цахилгаан моторыг хослуулсан дэвшилтэт төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр нэг дүүргэлтээр туулах замын дээд хязгаар өмнөх загварынхаас 200 км-ээр нэмэгдэж, 850 км болсон байна. Тэд энэхүү загвараа зах зээлд эрэлт ихтэй байна хэмээн таамаглаж байгаа бөгөөд Японд төдийгүй дэлхий нийтэд маш ихээр худалдаалагдана хэмээн найдаж байгаа аж. 

Сонирхуулахад, эхний үеийн “Mirai” загвар үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш дэлхий даяар 10 мянга орчим зарагдсанаас 6000 гаруй нь АНУ-д 3500 нь Японд зарагдаж  байжээ. Анхны хувилбар нь их хэмжээгээр зарагдаагүйн шалтгаан нь өндөр үнэтэй, устөрөгчийн шатахуун түгээх станцуудын сүлжээ хөгжөөгүй байсантай холбоотой хэмээн компаний зүгээс тайлбарлажээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: thejapannews.com

www3.nhk.or.jp

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх