etoim.mn
photos/PYH2020112013330001300_P4.jpg

Дэлхийн хөгжингүй орнууд 5G сүлжээнд нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Тэдгээр улсуудын нэг болох БНСУ нь 2019 оны дөрөвдүгээр сард “5G” сүлжээг арилжааны зориулалтаар нэвтрүүлснээр дэлхийд анхдагч болсон бөгөөд өдгөө тус сүлжээний хэрэглэгчид хэдийн 10 саяд хүрчээ.

Энэ талаарх мэдээллийг Солонгосын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамнаас мэдээлсэн байна. Тэдний мэдээлж байгаар  энэ оны 10 дугаар сарын эцсийн байдлаар тус улсын “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо 10 сая орчимд хүрээд байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр “5G” сүлжээ хэрэглэгчдийн тоо 9.98 саяд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх сарынхаас 735113-аар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Тус тоон үзүүлэлт нэмэгдэх болсон шалтгааныг нэг талаас хэрэглэгчдийн чанарыг эрхэмлэх заннь нөлөөлсөн гэж үзэж болох ч нөгөө талаар АНУ-ын “Apple” компани “5G” сүлжээ дэмждэг “iPhone 12” загварын шинэ ухаалаг гар утасхэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотой байх магадлалтай хэмээн үзжээ.

Одоогоор тус улсад “4G” сүлжээ хэрэглэгчдийн тоо аажмаар буурч байгаа бөгөөд өнгөрсөн сард 53.9 саяд хүрсэн нь өмнөх сарынхаас 397118-аар буурсан үзүүлэлт аж. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaherald.com

en.yna.co.kr

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх