etoim.mn
photos/_115597152_daval_alexia.jpg

2017 онд Францыг цочирдуулсан нэгэн аймшигт хэрэг болсон юм.

Тодруулбал Алексия Давалийн шатсан цогцсыг 2017 оны 10-р сард зүүн хойд Грэй хотын ойролцоох ой модноос олжээ.

 Түүний нөхөр Жонатанн Давал анх түүнийг алга болсон гэж мэдэгдэж, цагдаад хэлэхдээ гүйлт хийгээд буцаж ирээгүй гэж мэдэгдэж байсан. Харин хожим нь тэр эмэгтэйг үхтэл нь зодож, цогцсыг нь шатааснаа хүлээжээ. Харамсалтай нь тус аймшигт хэргийн хэрэгтэнд ямар нэгэн ял шийтгэл оноолгүй өдийг хүрсэн юм.

Удаан хугацааны дараа шийтгэх тогтоолыг бямба гаригт уншиж танилцуулжээ. Тэрээр шүүх тогтоолын өмнө нь эхнэрийнхээ эцэг эх рүү харж байгаад "уучлаарай" гэж хэлсэн.

Прокурорууд энэ хэргийг "гэр бүлийн бараг төгс гэмт хэрэг" гэж мэдэгдэж, бүх насаар нь хорих ял оноохыг хүссэн ч түүнд шүүхээс 25 жилийн ял оноож шудрага ёсыг тогтоосонд хохирогчын гэр бүл ихэд баярлан хүлээж авчээ.

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх