etoim.mn
photos/122428706_3767249789961004_6256293575477112542_o.jpg

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0208 дугаар ангийн тусгай салбар, "Хилчин" спорт хорооны ерөнхий дасгалжуулагч дэд хурандаа Наранцэцэгийн Бүрэнбаатар өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хороогоор зочилж, удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар нь 1998 онд анх Хилийн цэргийн 0253 ангийн бөхийн клубт хаярьяалагдаж, Хилчин тамирчин болсон бөгөөд "Хилчин" спорт хороонд шат шатны ажилуудыг хийж байжээ. Тэрбээр Үндэсний бөхийн дасгалжуулагчаар олон жил амжилттай ажилласан бөгөөд түүнийг ажиллах хугацаанд Хилчин спорт хорооноос жил бүр улсын цолтнууд төрөн гарсаар байгаа билээ.

Мөн тэрбээр чөлөөт бөхийн спортоор улсад 4 удаа түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медальтан юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх