Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fgkhfjdjhjdfhfdkljghkjfdhgksjhdkgh.PNG

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн хүсэлтээ сэргээхийг хүссэний дагуу СБД-н  Ардчилсан нам түүний гишүүнчлийн эрхийг сэргээлээ.

Тэрээр 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа АН-ын дүрмийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм.

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим зүйлсийг тодруулсаныг хүргэе.

-АН-ыг үзэл санааны уналтад орсон гэж улс төрийн хүрээнд дүгнэж буй. Ийм уналттай үед та АН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаагийн зорилго юу вэ. Намын шинэчлэлд таны оролцоо хэр байх вэ?

-Миний харж байгаагаар АН хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдээ дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсч бий болсон тэр буйран дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байгаа. Тэгээд АН-ын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна. БАярлалаа.

-Гишүүнчлэлээ сэргээсэн учраас цаашид улс төрийн сонгуульд оролцох уу?

-Энгийн иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Ер нь Монгол Улсын иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал гэж би боддог.

-Одоогийн намын удирдлагатай хэрхэн яаж хамтарч ажиллах вэ?

-Намын гишүүнийхээ хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байна.

-Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин сонгуульд нэр дэвшвэл би өрсөлдөнө гэж та хэлж байсан. Таныг 2024 оны сонгуульд өрсөлдөх нь гэж харж байна, зөв үү?

-Гишүүний хувьд ажиллана. Би Монгол улсад, эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид босч очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний хувиар намын, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байгаа.

-Таныг хуулийн байгууллагад  шалгуулж байгаа гэх хэрэг юу болсон бэ?

-Энэ асуудал хэвээр явж байгаа.

- Таныг намын нэр хүндийг унагаасан хүмүүсийн нэг гэдэг. Энэ үед таны байр суурь ямар байна вэ? 

- Шүүмжлэл байх тусам идэвхитэй шуурхай, сайн ажиллах ёстой гэж бодож байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх