etoim.mn
photos/dfex.jpeg

Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн өнгийг тодорхойлж байгаа Кристиано Роналдо  өнгөрсөн долоо хоногт болсон Францын шигшээ багийн эсрэг хийх тоглолтын өмнө хэвлэлийн бага хурлаар өөрийн ирээдүйн талаараа ярьж, их спортоос явах тухайгаа ярьжээ. Тэрээр ирэх 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ түүний хувьд сүүлчийн олон улсын тэмцээн байх болно гэсэн байна. 

 

Өдгөө 35 настай түүний хувьд 17 жилийн мэргэжлийн тамирчны замналаар амьдарч байгаа Кристиано Роналдо Катар миний сүүлийн ДАШТ байх боловч би жаргалтай байна. Би амралтаараа Катар, Дубай явж амрах дуртай хэмээжээ. 

Эргэн сануулахад, алдарт хөл бөмбөгчин Кристиано Роналдо анх 2006 онд Герман улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байсан юм. Түүнээс хойш дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин буюу "Ballon d'Or"-ийн эзэн бөгөөд  Аваргуудын лиг, Европа лиг, Ла Лиг болон Английн Премьер лигүүдэд түрүүлж өөрийн ур чадвар, бурхнаас заяасан авьяасаа мянга мянган хөл бөмбөгийн фанатуудад гайхуулж яваа энэ цаг үеийн шилдэг тамирчин билээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: hollywoodlife.com

Таалагдахгүй байна

6
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

CR

[66.181.161.24]

2020-10-22 14:11:25

5 удаагийнх лдаа