etoim.mn
photos/121148486_3727976483888335_7584120889941079300_o.jpg

Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбооноос зохион байгуулж байгаа дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх цуврал эхний тоглолт амжилттай болж өндөрлөлөө.

Дээд лигийн тэмцээнд нийт зургаан баг оролцож, “Алдар Танан Гарьд”, “Хасын Хүлэгүүд” багууд аваргын төлөө шалгаран үлдсэн. “Алдар Танан Гарьд” плей-оффт “23 Storm” багийг цуврал тоглолтод 4:1-ээр буулгаж авсан бол “Хасын Хүлэгүүд” өмнөх даваандаа “Хан-Уул Хангарьд” багийг мөн 4:1-ээр хожжээ. Шигшээ эхний тоглолтод өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Алдар” спорт хорооны “Алдар Танан Гарьд” баг 82:78-аар хожиж цувралыг тэргүүлж эхэлсэн юм.

Энэ тоглолтод “Алдар Танан Гарьд”-аас Б.Мөнхболд 19 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт 16, Г.Билгүүн 14 оноогоор удаалсан байна. Харин “Хасын Хүлэгүүд”-ийг баруун гарын бугуйндаа бэртэлтэй ч солгой гараараа тоглосон Б.Билгүүн 18 оноо авч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх