etoim.mn
photos/1602565099-20201013-refund.jpg

Кпопын түүхэнд оддын гэсэн тодотголтой "Super M" хөвгүүдийн хамтлаг уран бүтээлээ хийж эхэлсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл тэдний ойтой давхцан өөр нэгэн оддын цуглуулга болсон "Refund Sisters" хамтлаг дебүтээ хийхээр болсон талаар бид мэдээлсэн. 

"Refund Sisters" хамтлаг нь дуучин Ом Жон Хва, И Хё Ри, Жэсси болон МАМАМОО хамтлагийн гишүүн Хваса нараас бүрдэх бөгөөд тэд өөрсдийн шинэхэн уран бүтээл болох 'Don't Touch Me'  дууныхаа аудио хувилбарыг олон нийтэд танилцуулжээ. Тэдний шинэхэн уран бүтээл цацагдсан даруйдаа 24 цагийн дотор хөгжмийн чартуудад "ALL KILL" хийж хэд хэдэн амжилтуудыг шинчлэн тогтоогоод байна.

Одоогийн байдлаар тэд Melon, Genie, Ichart, Bugs, Vibe, Flo чартуудыг болон өөр хэд хэдэн чартууд тэргүүлжээ. Бусад чартуудын хувьд яг одоогоор тус чартыг тэргүүлж байгаа ч нэгдсэн дүнгээ долоо хоног болон сарын гэсэн тодотголтойгоор дүнгээ зарладаг учраас хараахан бичигдээгүй байгаа аж. 

Ямартай ч шинэхэн оддын цуглуулга болсон "Refund Sisters" хамтлаг сүр дуулиантайгаар кпопын тогоонд орж ирлээ. 

эх сурвалж: allkpop.com

koreaboo.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх