etoim.mn
photos/jennie.jpg

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг болох Blackpink хамтлаг эргэн ирэлтээ амжилттай хийж youtube хуудаснаа хэдийн 100 гаруй сая хандалт авсан талаар бид мэдээлсэн. Гэсэн ч тэдний шинэ дуунд гардаг  хамтлагийн гишүүн Женнигийн сувилагчийн хувцастай хэсгийг тус улсын "Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл"-ээс илтэд буруушааж "YG Entertainment"-д шаардлага хүргүүлжээ.

Тэдний хэлж байгаагаар “Эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмнэлгийн ажилтан, сувилагчдыг секс, зугаа цэнгэлийн бай болгож, нийгэмд нэр хүндийг нь унагааж байна. Мөн энэ мэт  дуу хөгжим, кинонд ийм дүр байнга гаргаж байгаа болохоор сувилагч нар бэлгийн хүчирхийлэлд их өртдөг. Тиймээс YG Entertainment энэ асуудалд заавал арга хэмжээ авах ёстой” гэжээ.

Үйлдвэрчний эвлэлээс гаргасан энэхүү шаардлагын хариу болгож YG Entertainment  "Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл"-ээс албан ёсоор хүлцэл өчин клипнээс Жэннигийн хэсгийг хасах болсон талаар мэдэгджээ. Ийнхүү хэсэг хугацааны дараа BLACKPINK – ‘Lovesick Girls’ дууны клип багахан засвартайгаар дахин олны хүртээл болохоор боллоо.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

koreaboo.com 

 

Таалагдахгүй байна

11
5

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх