etoim.mn
photos/Оксфордын их сургуулийн номын сан.jpg

Өмнөхийг эндээс уншина уу.

1602 онд Оксфордын их сургуулийн номын сан нэртэйгээр байгуулагдсан Бодлеиан бол Европын хамгийн эртний номын сангуудын нэг юм.

Тус номын санд нийт 11 сая гаруй ном, эрдмийн бүтээл багтаасан бөгөөд Гутенбергийн библийн анхны хувь, Шексперийн гар бичмэл, Нэрт эрдэмтдийн шинжлэх ухааны түүхэн нээлтүүдийн эрдмийн ажлууд зэрэг ховор үнэт бүтээлийн дурсгал элбэг. Бодлеиан нь маш олон байгууламжтай боловч хамгийн алдартай нь зурагт харагдаж буй Радклиффийн дугуй номын сан юм. Шерлок Холмс, Гэгээнтэн, Улаан хийл, Алтан луужин зэрэг маш олон киноны зураг авалтыг энэхүү номын санд хийж байжээ.

 

Хэдийгээр Оксфордын их сургуулийг яг хэзээ байгуулсан нь тодорхойгүй ч одоогоос 900 гаруй жилийн өмнө 1096 онд хичээллэж байсан баримт байдаг. Дэлхийн хамгийн эртний сургууль хэмээн өргөмжлөгддөг ба одоо үйл ажиллагаа явуулсаар байгаа дэлхийн хамгийн эртний сургуулиудын жагсаалтад Болоньягийн их сургуулийн араас хоёрдугаарт жагсдаг баялаг арвин түүх, соёлтой сургууль юм. 1167 онд Английн эзэн хаан II Хэнри улсынхаа оюутнуудыг Парисын их сургуульд суралцахыг хориглосноор Оксфордын их сургууль улам бүр өргөжин тэлсэн гэж үздэг.

Оксфордын их сургууль 38 коллеж, зургаан нэрэмжит танхимаас бүрдсэн 22 мянга гаруй оюутантай томоохон сургууль болтлоо хөгжжээ. Их Британийн хамгийн том их сургуулийн номын сангийн сүлжээ энэ сургуульд байдаг. Нийт 190 км гаруй үргэлжлэх тавиуруудад 11 сая гаруй ном байдаг бөгөөд Британийн номын сангийн дараа нэгдсэн вант улсад хоёрдугаарт ордог байна. Мөн Оксфордын музейнүүд болон цуглуулгууд дэлхийд алдартай юм. 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[59.153.113.24]

2020-10-08 16:31:02

Нэг ном ямар их зай эзэлдэг юм бэ? Цифр эндуурсэн биш уу!?