Солонгосын алдарт дуучин Ailee удаан хугацааны дараах эргэн ирэлтээ өчигдөр хийх хуваарьтай байсан билээ. Түүний фэнүүд энэ өдөр хайртай дуучныхаа шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээсэн ч тэрээр зөвхөн аудио хувилбарыг л олон нийтийн сүлжээнд байрлуулсан байна. Мэдээж фэнүүд нь шинэ клипийг үзэж чадаагүй ч хайртай дуучнаа эргэн ирэхээр болсонд баяртай байгаа учраас дахин хүлээхэд зүгээр хэмээн өөрсийн сэтгэгдлийг цахим орчинд үлдээжээ.