etoim.mn
photos/space_toilet.jpg

АНУ-ын сансар судлалын агентлаг (NASA) сансарт ашиглахаар зохион бүтээсэн титан хийцтэй жорлонг туршихаар дэлхийгээс хөөргөжээ. Ингэхдээ түүнийг дэлхийгээс хөөрсөн пуужинд дайсан бөгөөд туршилтын журмаар сансрын тойрог замд байрладаг Олон Улсын Сансарын Станц (ОУСС)-д хэдэн сарын турш байрлуулах юм байна. 

Тухайн ОУСС-д олон жилийн өмнө Оросуудын суурилуулсан хоёр жорлонг ашигладаг бөгөөд тухайн жорлон нь 45 кг жинтэй, 71 см өндөртэй аж. Харин туршилтын жорлонгийн хувьд тэдгээрээс бараг хоёр дахин бага хэмжээтэй бөгөөд нийт 23 сая долларын өртгөөр бүтжээ. Мөн эмэгтэй хүн ашиглах боломжтойгоороо давуу талтай аж.

Туршилтын шугамаар ашиглах энэхүү жорлон нь өмнөх жорлонгийн нэгэн адил ялгадсыг соруулах технологийг ашиглажээ. Гэхдээ сансрын тойрог замд татах хүч байхгүй тул дэлхий дээрх жорлон шиг усаар урсгах боломжгүй учраас сорж, цуглуулсан ялгадсыг NASA-гийн бүтээсэн дахин боловсруулах машинд оруулж, ундны ус гаргадаг аж. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

theguardians.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх