etoim.mn
photos/sssssssssssssdfjghkjdfhgkhadf.PNG

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр " Үндсэн хууль"-иар олгогдсон сонгох, сонгогдох эрх, ялангуяа иргэдийн сонгуульд санал өгөх эрхийг шударга бус ганц шүүгчийн захирамжийг үндэслэн зогсоочихлоо.  ХҮН-ыг дотоод зөрчилтэй, бичиг баримтаа дутуу бүрдүүлж өгсөн гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр асар их түгээж байна. Гэтэл энэ асуудлаар Сонгуулийн хороонд өгсөн ХҮН-ын бичиг баримт нь албан ёсны тамга тэмдэгтэй гэсэн ТЕГ-ын даргын тодорхойлолт гарсан. Харин иргэн С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр нарын Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахдаа ашигласан тамга нь УБЕГ-т бүртгэлгүй, хуурамч гэдгийг хуулийг байгууллага шалгаж дүгнэлтээ танилцуулсан 

Хуурамч тамга ашиглаж, хуурамч хурал хийгээд, 45 хүнийг нэр дэвшүүлсэн асуудлыг хуулийн байгууллагад өгсөн байгаа.  Энэ бичиг баримт нь хуурамч гэдгийг холбогдох эрх бүхий байгууллага нь тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл, хуурамч тамга ашиглан Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан, түүнд нь үндэслээд Захиргааны хэргийн шүүгч А.Насандэлгэр сонгуулийн ажлыг цалгардуулсан. Эрх бүхий байгууллага нь хуурамч бичиг баримтыг мэдэгдсэн учраас Захиргааны хэргийн шүүгчийн захирамж үндэслэлгүй болж байгаа юм. Тиймээс Захиргааны хэргийн шүүгч А.Насандэлгэрийн хууль бус захирамжийг яаралтай цуцлуул гэсэн шаардлагыг нийслэлийн Сонгуулийн хороонд гомдлоо гаргаж байна. Бид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголттой байлгахын төлөө ажиллана.

ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оролцуулахгүй байх захирамжийг гаргасан шүүгч хууль бус гэх шийдвэрээ цуцлахгүй бол тус намаас аравдугаар сарын 8-ны өдөр жагсаал хийж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх