Конгрессийн номын сан нь нэгдсэн улсын хамгийн эртний соёлын байгууллага бөгөөд дэлхийн хамгийн том тооцогдох номын сан юм.
Барилга нь гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд жуулчдыг татах, эрдэмтэн судлаачдын анхаарлыг татах зорилгоор маш олон нээлттэй хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нийт 32 сая гаруй ном, 61 сая илүү гар бичмэл, 350 сая гаруй фото зураг, 5 сая гаруй газрын зураг, сүүлийн 100 жилд хэвлэгдсэн сая гаруй сонин сэтгүүлээс гадна ховор, үнэт бүтээлийн цуглуулгаараа бараг музей болохуйц номын сан юм.
Сонирхуулахад, 1814 онд иргэний дайны үед Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан бөгөөд үүний дараагаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталж байжээ. Хэдий цаг хугацаа өнгөрсөн ч өдгөө энэхүү АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогддог юм.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа