Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5f6306ab57b7da001ee121f4.png

АНУ-ын төрийн тэргүүний санаачлагаар тус улсад үйл ажиллагаа явуулдаг “TikTok” компанийг өөрийн улсад үйл ажиллагааг нь явуулахгүй хэмээн мэдэгдэж үйл ажиллагаагаа зогсоох эсвэл компаниа худалдаалах нөхцлийг тулгаад байсан.

Үүний дараагаар Худалдааны яам “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok”-ийг Америкийн хавсралтын дэлгүүрүүдээс хасахыг “Apple”, “Alphabet” компаниас шаардсан юм. Гэсэн ч Вашингтон хот дахь шүүх БНХАУ-ын “TikTok” хавсралтыг ням гаргийн оройны 23:59 цагаас хориглох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шийдвэрт хориг тавьжээ. Гэхдээ АНУ-ын тойргийн шүүхийн шүүгч Карл Николс “TikTok” хавсралтыг “App Store”, “Play Store”-д байршуулсан хэвээр байхыг “ByteDance” компанид зөвшөөрсөн боловч ирэх 11 дүгээр сарын 12-ноос хэрэгжих хязгаарлалтад хориг тавиагүй аж. Учир нь “TikTok”-ийг ашигладаг Америкийн 100 сая иргэний мэдээллийг Хятадын Коммунист нам олж авч болзошгүй тул үндэсний аюулгүй байдалд аюул учруулах эрсдэлтэй гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм байна. 

Богино хэмжээний видео бичлэг хуваалцдаг TikTok платформыг $100 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй Хятадын ByteDance компани эзэмшилд байдаг. Мөн "TikTok" сүлжээг АНУ-д сар бүр 26.5 сая хүн идэвхтэй хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд дэлхийн бусад улс орнуудын зах зээлд ч хэрэглэгчийн тоо нь эрчимтэй нэмэгдэж байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

dailymail.co.uk

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх