Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lllllllllkjjh.PNG

Өнөөдөр ЭМЯ-аас коронавирусны тархалт болон бусад мэдээллийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаарх мэдээллийг өгсөн юм. 

 

Тэрээр "Сүүлийн гурав хоногт нийт 1,626 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эдгээрийг задалбал, есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 213 хүний шинжилгээ, есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, есдүгээр сарын 15-нд Киолн-улаанбаатарын онгоцоор ирсэн 76 хүний давтан шинжилгээ, есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүний давтан шинжилгээ, есдүгээр сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 13 хүний шинжилгээ, сайн дурын 17 хүний шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 19 хүний шинжилгээ, Дундговь аймагт тусгаарлагдсан 37 хүний шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 294 хүний шинжилгээ, тусгаарлалтын үеэр үүрэг гүйцэтгэж ажилласан 21 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 92 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Мөн өнөөдөр 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй гэсэн хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинжилгээгээр батлагдсан коронавирусийн  313 тохиолдол бүртгэгдсэнээс 305 нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалын ажиглалтад, 4 нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. 

ХӨСҮТ-д коронавирусийн улмаас 8 хүн эмчлэгдэж байна. Тэдгээр өвчтөний 6 нь хөнгөн,2 хүн хүндэвтэр байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх