Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/120299435_3675882369097747_5493240748593135291_o.jpg

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ өдрүүдэд /2020.09.25-27/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалт-семинарыг зохион байгуулсан.

Энэхүү сургалт семинарт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн биеэр оролцож, сургалтад хамрагдаж буй багш нарт амжилт хүссэн бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газараар зочлож, Засаг даргын орлогч Ц.Баттогтохтой уулзлаа. Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр албан айлчлалынхаа хүрээнд Хөвсгөл аймгийн БТСГ, “Аваргууд”, “Сод Эрдэм”, “Эрдмийн далай” сургуулиудын олимпийн тэнхимээр зочилж, олимпизмийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдэд МҮОХ-ны одон медалийг гардуулан өгсөн байна. Мөн олимпийн танхимуудыг ивээн тэтгэдэг "Аяны Жолоо", "Уудам хангай" компаний үйл ажиллагаатай танилцаж, дурсгалын зураг авхууллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх