Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/seuy9c_119033315_2804782176436288_8801579104984124912_o_x974.jpg

Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадаас Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүллээ. Уг алтан медаль нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль юм. Энэ жил Монгол Улсаас

- М. Өнөболд, УБ-1-р сургууль

- О. Мишээл, Шинэ-Монгол сургууль

- А. Нямдаваа, Сант сургууль

- Б. Хантүшиг, УБ-11-р сургууль

- Б. Батсамбуу, Олонлог сургууль

- Д. Энэрэлт, Сант сургуулийг төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) медаль хүртэж багаараа 29-р байранд орсон амжилт үзүүлсэн байна. 

М.Өнөболд 2019 оны ОУ-ын Математикийн олимпиадаас Монгол улсын 3 дах алтан медаль, А.Нямдаваа энэ жил Мэдээлэл Зүйн Олимпиадаас Монгол улсын анхны алтан медалийг аваад байгаа билээ.

Багийн бүх гишүүд, багш дасгалжуулагчдад баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх