etoim.mn
photos/_114553212_zeroeconceptaircraft-patrolflight.jpg

"Airbus" компани устөрөгчийн түлшээр ажилладаг зорчигч тээврийн онгоцууд 2035 он гэхэд үйлчилгээнд гарах боломжтой гэж мэдэгджээ.

"Airbus" компанийн гүйцэтгэх захирал Гийом Фуригийн хэлснээр "ZEROe"-ийн гурван концепт загвар нь "арилжааны нисэхийн салбарын хувьд" түүхэн мөч болсон гэв. Мөн Устөрөгчийг ашиглах нь "нисэхийн уур амьсгалын нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах боломжтой гэжээ.

Гэсэн хэдий ч шинжээчид устөрөгчийг орчин үеийн агаарын аяллын аврагч хэмээн цоллож байгаа нь анхны тохиолдол биш гэдгийг онцолж байна. Нисэхийн түлшний түүх 20-р зууны эхэн үеийн дирижабльны үеэс эхэлсэн боловч 1937 онд болсон Хинденбургийн гамшиг тэр эрин үеийг эцэс болгов.

Саяхан 2000-2002 онуудад Эйрбас Европын Холбооны санхүүжилттэй Криоплан онгоцны төсөлд хамрагдаж, устөрөгчөөр ажилладаг шингэн онгоц ашиглах боломжийг судалж үзсэн байна.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх