"The Groods" хүүхэлдэйн кино нь 2013 онд дэлгэцнээ гарч байсан бөгөөд ихээхэн ашиг орлого олж байсан хүүхэлдэйн кинонуудын нэг юм.
Харин долоон жилийн дараа буюу 2020 онд тус хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги нь гарахаар төлөвлөжээ. Одоогоор хүүхэлдэйн киноны постер зураг тавигдсан байгаа бөгөөд ирэх долоо хоногт трейлэр нь цацагдана гэж мэдэгдсэн байна. Постер зургийг харахад тэд шинэ эрин үеэр зочилж байгаа тухай гарах бололтой.
Бэлтгэсэн: Сарнай