Тоттенхэм Хотспур клуб Уэльсийн довтлогч Гарет Бэйлийг Реал Мадрид клубээс дахин авахаар ярилцаж байгаа бөгөөд багийн анд Серхио Регуилонтой гэрээ байгуулахаар төлөвлөж байна.
31 настай Бэйл Спөрсийг орхин Реал руу нэгдэж 2013 онд тухайн үеийн дэлхийн дээд амжилт болох 85 сая паундын төлөө ажиллаж байсан бөгөөд түүнээс хойш 100 гаруй гоол оруулж, Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга болжээ. Түүний агент Жонатан Барнетт BBC Sport Wales-д өгсөн ярилцлагадаа "Гарет Спөрсд хайртай хэвээр байна" гэж мэдээллсэн юм.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com