Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cccccccccccccccccxz.PNG

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний дхалдварын тархалтын талаарх дэлхийн болон дотоодын мэдээллийг долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригуудад хүргэдэг болсон билээ. өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өгсөн юм. 

 

Тэрээр "есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Эдгээрийг задалж хэлбэл, наймдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ, есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний шинжилгээ, есдүгээр сарын 15-нд зэвсэгт хүчний онгоцоор ирсэн 77 хүний шинжилгээ, ХӨСҮТ-л тусгаарлагдаж байгаа 3 хүний шинжилгээ, гадаад улсын 18 төлөөлөгч, тусгаарлах байранд тусгаарлагдсан 114 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 36 эмч, ажилтны шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 10 хүний сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ зэрэг багтаж байна.

Мөн сүүлийн хоёр хоногт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсээс гурав нь эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын коронавирусийн 311 тохиолдол батлагдсан. Үүнээс 301 нь буюу нийт тохиолдлын 96.8 хувь нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн нь сувилалд, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 277 хүний ажиглалт, хяналтын хугацаа дууссан.

Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр өвчтөний зургаан хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх