Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/burning.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Шаталт

2018 онд үзэгчдийн хүртээл болсон "Шаталт" хэмээх киноны ерөнхий найруулагчаар найруулагч И Чан Дон ажиллажээ. Харин киноны гол дүрд жүжигчин Юү А Ин, Стивэн Юүн, Жун Жон Со болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

"Шаталт" кино нь “Алхаж буй үхдэл” цувралын Стивен Еүний гал гарсан жүжиглэлт бүхий уг кино нь хариултгүй асуултууд хийгээд үнэний гайхалтай шалгуурыг үзүүлнэ гэдэгт найдаж байна. 

Агуулга: 

Эцэг нь шоронд орсны дараа гэр бүлийн фермээ үргэлжлүүлэн авч явах ёстой болсон Жон Сүгийн тухай сэтгэл хөдлөм түүхийг энд өгүүлнэ. Тэрээр хүүхэд насныхаа сайхан дурсамжинд хадгалагдан үлдсэн Хэ Ми гэх охинтой санамсаргүйгээр холбоо тогтоодог. Үүгээр ч зогсохгүй хайр сэтгэлийн холбоотой тогтоодог. Гэвч тэр ХэМи түүнийг хар бараан нууцтай, чинээлэг нэгэн залуу болох Бэнтэй танилцуулснаар бүх зүйл учир нь олдохоо больдог.

үргэлжлэх хугацаа: 148 минут

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх