Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_C0M5241.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, тус суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Халхгол сумын төвийг шинэчлэх төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгийн зүгээс төслийн бүтээн байгуулалтад зориулж 8 сая евро хандивласнаар “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн билээ.

Ингээд “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, Зэвсэгт хүчний оролцоотойгоор жил хүрэхгүй хугацааны дараа дуусгасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалыг тохиолдуулан нийгмийн салбарын байгууллагуудын дараах барилга, байгууламжуудыг цогцоор нь хүлээлгэн өгсөн юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх