Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/SOFM 2018 900x600 Goodfellas.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Goodfellas

1986 оны Николас Пилеггийн бичсэн “Wiseguy” номноос сэдэвлэн бүтээсэн найруулагч Мартин Скорсесигийн шилдэг уран бүтээлүүдийн нэг болох  “Goodfellas” 1990 онд дэлгэцнээ гарч байжээ. Харин киноны гол дүрд Роберт Де Ниро, Рэй Лиотта, Жо Пеши, Лоррэйн Бракко болон бусад жүжигчид хамтран тоглосон байна. 

Тус киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд жинхэнэ Хенри Хилл одоо хүртэл "Гэрчийг хамгаалах хөтөлбөр"-ийн хүрээнд хамгаалалтад амьдарч байгаад 2012 онд нас баржээ. Мөн киноны нэрийг анх зохиолын нэрийнх нь адил “Wiseguy” гэж өгөх гэж байсан ч эцсийн мөчид больсон гэдэг. Түүнчлэн тус кино нь  АНУ-ын Конгрессын номын санд Үндэсний киноны сан хөмрөгт багтсан бөгөөд  кино нийт 46.8 сая ам.долларын ашиг олжээ.

Агуулга: 

1955 онд Хенри Хилл гэх залуу Поли хочит Паул Сисерогийн бүлгэмд нэгддэг. Тэрээр Жентелмэн Жимми хочит Жэймс Конвэй болон багын анд Томми ДеВито нартай дотно нөхөрлөн ажиллах ба 1967 онд Air France-ыг амжилттай дээрэмдэнэ. Залууст гэмт хэргийн амьдрал, хялбар мөнгө, гял цал байдал маш их таалагддаг.

Мафийн жинхэнэ боссуудын итгэмжлэгдсэн хүн болох Гамбиногийн гэр бүлийн Билли Баттс гэгч этгээд нэг удаа Томмиг багадаа гутал тослодог хүүхэд байсан гэж удаа дараа шоолсноос болж Жимми, Томми хоёр түүнийг хөнөөдөг. Итгэмжлэгдсэн хүнийг хөнөөнө гэдэг гэмт хэргийн ертөнц дэх уучилж болшгүй алдаануудын нэг аж. Үүнээсээ болж өөрсдийнхөө амь насанд аюул учруулахаас эмээсэн гурван залуу цогцсыг нуух хэрэгтэй болно. Үйлдсэн хэргээсээ гадна Хенри хар тамхинд донтох ба эхнэртэйгээ үргэлжийн асуудалтай байдаг.

үргэлжлэх хугацаа: 145 минут

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх