etoim.mn
photos/_114325007_tiktoktr.jpg

ТикТокийн хятад эзэн есдүгээр сарын 15-наас өмнө Америк худалдан авагч олох хэрэгтэй. Эсвэл АНУ-д хориглогдоно гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

Мөн "TikTok-ийн эцсийн хугацааг сунгахгүй" гэж ноён Трамп хэлэв. Ерөнхийлөгч уг програмыг Хятад эзэмшигч ByteDance-д зарах 45 хоногийн хугацаа өгчээ. Хэрэв ByteDance програмаа зарахгүй бол хугацаа нь дууссаны дараа АНУ-ын пүүсүүд түүгээр бизнес хийх эрхгүй болно.

Ноён Трампын хэлснээр АНУ-ын иргэдийн мэдээллийг цуглуулдаг ТикТок болон Хятадын бусад аппликейшн нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа юм. ТикТокийг худалдаж авах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн пүүсүүдийн дунд "Майкрософт", АНУ-ын жижиглэн худалдааны аварга "Walmart" нар багтжээ.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх