etoim.mn
photos/_114281850_gettyimages-953570618-1.jpg

Рио Тинтогийн босс Жан Себастьян Жак уул уурхайн аварга компани Аборигенуудын ариун дагшин газрыг сүйтгэж байгааг шүүмжилсний дараа огцорохоор болжээ. Харин удирдах зөвлөлөөс ноён Жак гүйцэтгэх захирлын албан тушаалд 3-р сар хүртэл, эсвэл залгамжлагч томилогдох хүртэл ажиллана гэж мэдэгдэв.

Тавдугаар сард дэлхийн хамгийн том төмрийн хүдэр олборлогч баруун Австралийн Пилбара дахь эртний хоёр агуйг устгасан байна. Тус компани нь Аборигенчуудын уламжлалт өмчлөгчдийн эсэргүүцлийг үл харгалзан Жуукан хавцлын хадны хоргодох байрыг дэлбэлэх ажлыг эхлүүлжээ. Энэ нь хувьцаа эзэмшигчид болон олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Мөн Корпорацийн харилцааны хэлтсийн дарга нар зэрэг бусад удирдах албан тушаалтнууд мөн оны эцсээр компанийг орхино.

Juukan Gorge cave sites, seen before and after the destruction

Дашрдамд дурдахад Австралийн археологийн хамгийн чухал дурсгалт газруудын нэг гэж тооцогдох агуй нь 46000 жилийн тэртээх хүн тасралтгүй оршин сууж байсныг харуулсан болно. Тэд ойролцоогоор найман сая тонн өндөр агуулгатай төмрийн хүдэр байгаа бөгөөд, 75 сая фунт стерлингтэй тэнцэх хэмжээтэй гэж (132 сая австрали доллар; 96 сая доллар) тооцоолсон байна.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх