Ферраригийн автомашинууд энэ долоо хоногийн сүүлчээр болох Формула-1 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1000 дахь удаагийн уралдаан болох "Tuscan Grand Prix" дээр тусгай уладаан үзүүлэх болно.
Машинууд нь хар улаан өнгөтэй байх бөгөөд энэ нь анхны Феррари Ф1 автомашины 1950 оны 125 F1-ийн хуулбар юм. Жолооч Чарльз Леклерк, Себастиан Феттел нар ижил өнгийн уралдааны костюм өмсөх бол фенүүд нь энэ жил анх удаа оролцохоор болжээ. Мерседес Феррагригийн байр суурийг хүндэтгэх үүднээс аюулгүй байдлын машиныг улаан өнгөөр будна.
Нэмж дурдахад, Феррари ба F1-ийн хамгийн амжилттай жолооч Михаэль Шумахерын хүү Мик Шумахер эцгийнхээ сүүлчийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн F2004 автомашинаар уралдааны өглөө үзүүлэн тойрог хийх болсон байна.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com