Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/118857999_3619010761451575_6853268392352596096_o.jpg

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг нь Холбооны бүгд найрамдах Герман улсаас тус улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенбергт бараалхаж , хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ нь Европын орнуудаас Герман улстай спортын салбарт олон жилийн турш ойр дотно идэвхтэй харилцаа өрнүүлснийг дурьдаад тус улсын өндөр зэрэглэлийн спортын мэргэжилтэн , дасгалжуулагчид манай орны спорт-олимпизмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэллээ.

Тэрбээр МҮОХ-ны саяхан сонгогдсон шинэ удидлагыг товч танилцуулж, цаашид Монгол улсад өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.Элчин сайд Ё.Розенберг өвлийн спортын төсөл хөтөлбөрийг Mонгол улсад хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэхийн ялдамд олимпийн аваргуудаар удирдуулсан МҮОХ нь Токиогийн олимпийн наадамд өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөв.

Сонирхуулахад, Германы Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч В.Трёгер, Т.Бах, МҮОХ~ны ерөнхийлөгч С.Жамц , Ш.Отгонбилэг нар харилцан айлчилж байсан бөгөөд хоёр тал жүдо , бокс , цана , тэшүүр , спортын эмнэлгийн чиглэлээр нягт хамтран ажилласан түүхтэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх