etoim.mn
photos/_107189451_hi054338739.jpg

Батман киноны зураг авалт коронавирусийн эсрэг хөл хорионы улмаас завсарлага авч байсны дараа зураг авалтыг үргэлжлүүлэх ёстой байсан ч ахин зураг авалтыг хойшлууллаа.

Учир нь тус киноны гол дүрийн жүжигчин Роберт Паттинсоноос коронавирус илэрсэн нь батлагдсантай холбоотой гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлэв. Зураг авалт энэ оны эхээр Глазго хотод эхэлсэн боловч цар тахлын улмаас зогссон байсан юм.

"Уорнер Брос" студиудын төлөөлөгч хэлэхдээ "Бэтмен продакшны гишүүнээс Ковид-19-ийн хариу эерэг гарсан бөгөөд тогтоосон протоколын дагуу тусгаарлаж байна. Зураг авалтыг түр зогсоосон" гэсэн боловч Британийн жүжигчин 34 настай Паттинсон Лондонгийн ойролцоо зураг авалт дахин эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа коронавирус халдварласан нь илчлэгджээ.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх