Өдгөө 33 настай Аргентины хөлбөмбөгчин Л.Месси “Барселона” багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж үүнтэй холбоотойгоор "Манчестер Сити", Италийн “Интер”, “Ювентус” болон Францын "Пари Сен-Жермен" багууд түүнийг багтаа авах гэсэн хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан бөгөөд өндөр үнэ амалж байсан.
Тэгвэл Мэсси шийдвэрээ гаргасан бөгөөд тэрээр өөрийн багтаа үлдэхээр болжээ. “Барселона” багийн ерөнхийлөгч Хосеп Бартомеу, Л.Мессигийн эцэг Хорхе Месси нарын пүрэв гарагт хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнд тоглогчоо зарахаас татгалзаж, нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсан байна.
“Барселона” багтайгай байгуулсан Л.Мессигийн гэрээ 2021 оны 7 дугар сарын 30-нд дуусах бөгөөд тэрээр “Алтан бөмбөг” шагналын 6 удаагийн эзэн болж байсан дэлхийн цөөн хэдэн чадварлаг довтлогч юм.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: bbc.com
dailymail.co.uk
[103.229.123.186]
2020-09-05 14:56:56messi legend