Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3176262.png

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Мэргэжилтнүүд 

2014 онд үзэгчдийн хүртээл болсон "The Con Artists" буюу бид бүхэнд "Мэргэжилтнүүд" хэмээх нэрээрээ танигдсан уг киноны ерөнхий  найруулагчаар  Ким Хун Сон ажиллаж зохиолыг нь Ким Ян Жунтай хамтран бичжээ. Харин киноны гол дүрд Солонгосын алдарт жүжигчин Ким Ү Бин, И Хён Вү, Ко Чан Сог, Жу Юүн Хи, Ким Ён Чол болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

Агуулга: 

Мэргэжлийн хулгайч Жи Хёг шинээр баг бүрдүүлж байгаагаар кино эхэлдэг. Тэр маш чадварлаг нэгэн бөгөөд түүнд онгойлгож чадахгүй сэйф гэж байхгүй. Жихёгийн багт мэргэжлийн хакер бас инженер байдаг. Нэгэн удаа тэдний хийсэн хулгай хулгайч, дээрэмчдийн ертөнцөд Ерөнхийлөгч Жо хэмээх нэгний анхааралд өртөх бөгөөд тэрээр ЖиХёгтой хамтран ажиллахыг хүсдэг. Мэдээж эвээр биш хүчээр. Учир нь Ерөнхийлөгч Жо өндөр хамгаалалттай улс төрчдийн 150 сая долларыг хулгайлуулахыг маш ихээр хүсдэг. Гэхдээ тэр бүхнийг Жи Хёг урьдчилан төлөвлөсөн бол ...

үргэлжлэх хугацаа: 116 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх