Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hqdefaultfgjdfskfgksjdfhgjkhgjkshdfjghsdfj.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: 365 хоног ( 365 Days )

Энэ жил нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон Польш, Италийн уран бүтээлчдийн хамтарсан "365 хоног" хэмээх киноны ерөнхий найруулагчаар Барбара Биаловас ажиллажээ. Харин киноны гол дүрд жүжигчин Мишэл Морони, Анна Мариа Шеклука, Бланка Липинска, Магдалина Лампарска, Наташа Урбанска болон бусад жүжигчид хамтран тоглосон байна.  

Агуулга: 

Кино Сицилийн томоохон мафийн өв залгамжлагч Массимо Лаура хэмээх худалдааны төлөөлөгч хоёрын тэс өөр хочр ертөнцийн хэрхэн зохицох талаар өгүүлдэг. Лаура нэгэн удаа  Сицил руу аяллаар явна. Яг энэ үед Массимо түүнийг хулгайлдаг. АЙж сандарсан Лаура юу болоод байгааг ойлгохыг хичээх боловч нэг л болж өгөхгүй. Учир нь тэр хулгайлагдсан. Гэхдээ хэтэрхий тансаг орчинд амьдрах хэрэгтэй. Гэвч хулгайлагдсан гэсэн бодол нь Лаураг тайван байлгахгүй. Харин энэ үед Массимо Лаурад 365 хоногийг өгөх бөгөөд энэ хугацаанд бүсгүйг өөрт нь дурлах ёстой хэмээдэг. Хосуудын хайр дурлал, дур тачаал, адал явдал бүгдийг нэгтгэсэн тус кино уншигч таныг уйдаахгүй хэмээн найдаж байна.

үргэлжлэх хугацаа: 116 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх