Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hqdefaulttiroptij[pritj[p.jpg

1. Скотт Эдкинс

Эдкинс жудо, таеквандо, кикбокс гэх мэт бусад зодооны урлагаар хичээллэж байсан ч одоо аль хэдийн 30 орчим кинонд дүр бүтээгээд байгаа гэнэ.

2. Дуэйн Жонсон

Тэрээр мэргэжлийн WWF тамирчин байсан ч дэлхий нийт түүнийг чадварлаг жүжигчин гэдгээр нь илүүтэйгээр мэддэг.

3. Жет Ли

Ушугийн мастер тэрээр гол төлөв тулаант кинонд тоглодог бөгөөд энэ нь түүнийг дүрдээ ороход илүү дөхөм байдаг гэж хэлж байжээ.

4. Брюс Ли

Зодооны урлагийн мастер бөгөөд мөн каратегийн мастер юм. Тэрээр өөрийн зодооны урлагийн давуу талуудыг кинонд тоглож харуулдаг байсан.

5. Чак Норрис

Тэрээр карате болон таеквондогийн мастер юм. Чак “ The Expendables 2” болон “Return Of The Dragon” гэх 40 гаруй кинонд дүр бүтээжээ.

6. Жина Карано

Караногийн спортын гараа  муай тай-аас эхэлсэн бөгөөд тэрээр ММА-ийн тамирчин болсон байна. Түүнийг “KNOCKOUT” болон “FURIOUS 6” кинонд харж болно.

7. Жан-Клод Ван Дамм

Ван Дамм кинонд зураг бүтээхээсээ өмнө карате болон кикбоксоор хичээллэж байжээ. Үүнээс гадна тэрээр баллетаар хичээллэдэг байсан бөгөөд энэ нь түүний бусдаас ялгарах нэг давуу тал нь болдог аж.

8. Жорж Сен-Пьер

ММА-ийн тамирчин, UFC-ийн дунд жингийн аварга тэрээр 2013 оноос хойш зодооны урлагт оролцохоо больсон ч сүүлд Captain America: The Winter Soldier" кинонд тогложээ.

9. Антонио Тарвер

Америкийн боксчин тэрээр “Rocky Balboa” кинонд алдарт Селевистер Сталонитэй хамтран тогложээ.

10. Рэнди Кутюр

ММА-ийн тамирчин, UFC-ийн хүнд болон дунд жингийн 5 удаагийн аварга болж байсан нэгэн. Түүнийг “ The Expendables” кинонд дүр бүтээснийг нь харж болно.

11. Куинтон Жексон

Тулалдааны урлагийн аварга тэрээр “The A-Team” хэмээх адал явдалт триллер төрлийн кинонд найрсаг бас хүчирхэг нэгний дүрийг бүтээжээ.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх