Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7fe351ee-2c2e-469d-8dda-99f096ca9086.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр:  Кикигийн хүргэлтийн үйлчилгээ

1989 онд үзэгчдийн хүртээл болсон "kiki's delivery service" буюу "Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” анимэ нь найруулагч Хаяао Мияазакийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Хүүхдүүдийн хамгийн хайртай шулмын адал явдлын санааг Японы зохиолч Эйко Каданогийн 1985 онд бичсэн ижил нэртэй романаас авчээ. Кикитэй хамт өсөж торнин, хувь хүний хувьд хөгжих нь өсвөр насны хүүхдүүдэд чухал нөлөөтэй юм. Хүүхдээ 14 нас хүрэхээс нь өмнө заавал үзүүлэх кинонуудын нэг болох “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, биеэ даах чадварыг хөгжүүлдэг гэдэг. 

Агуулга: 

Шулам болохоор суралцаж байгаа 13 настай Кики охин шинэ хотод нүүн ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Кики бусад шулам шиг хар хувцас өмсдөг ч улаан тууз толгойдоо зүүдэг. Гэхдээ тэр модон зуух, ээжийнхээ хуучин шүүрийг ашигладаг. Мөн Кики хэсэг хугацаанд нисч чадахаа больдог бөгөөд энэ үеэр тэрээр өөртөө итгэх итгэлээ алдаж, эргэлзэж эхэлдэг. Гэвч Кики зүгээр нэг сул дорой байдал гаргаад байлгүй өөртөө дахин итгэж өөрийгөө ойлгохыг маш ихээр хичээж эхлэнэ. Тэрэнд юу хэрэгтэй бас юуг хамгийн сайн хийж чаддаг. Хамгийн гол нь юу өөрт нь хамгийн их баяр баясал авч ирдгийг олж мэдэхээр хичээж эхэлдэг.

үргэлжлэх хугацаа: 103 минут

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх