etoim.mn
photos/tsaguur.jpg

8 дугаар сарын гол мөрний сарын дундаж урсацын хэмжээг олон жилийн дундажтай харьцуулвал Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Сэлэнгэ мөрний эхэн хэсэг Хэнтэй нуруунаас усжих Сөгнөгөр, Алтайн нуруунаас эх авах Ховд, Булган зэрэг голуудын хувьд 10-40 см ахиу,   харин Орхон голын нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эх авах Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд, Бүгсий мөн Хангай нуруунаас усжих Түй, Богд, Байдраг, Завхан, Буянт, Онги, Таац Хангайн нурууны араас эхтэй Идэр, Хануй, Чулуут,  Суман Алтайн уулсаас эх авах Буянт, Турган, Сагсай, зэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас 10-60 см бага бусад голуудын хувьд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх томоохон  гол мөрний усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджийн орчим түүнээс бага  байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон  хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой. Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын  ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх