Урт сайхан хөл, алтан шаргал үсээрээ өөрийн имиджийг бүрдүүлдэг алдарт загвар өмсөгч Жижи Хадид гадаад төрхөндөө бага зэрэг өөрчлөлт оруулсан бололтой. Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа хүрэн бор үстэй зургаа байрлуулсан бөгөөд энэ нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм.
Түүний шинэхэн төрхийг харсан зарим фэнүүд нь зургандаа филтер ашигласан учраас үснийхээ өнгийг ч бас идит хийсэн гэж бодож байгаагаа илэрхийлсэн бол нөгө өхэсэг нь нүд болон цамцных нь өнгө зүгээр байна. Үсэндээ идит хийгээгүй зүгээр л будуулсан байна гэх мэтчилэнгээр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: hollywoodlife.com