etoim.mn
photos/_114010440_koeman_reuters2.jpg

Рональд Коеманыг Барселонагийн шинэ менежер болно гэж клубын ерөнхийлөгч Хосеп Мария Бартомеу хэлжээ.

Одоо Нидерландын удирдагчаар ажиллаж байгаа 57 настай тэрбээр энэ долоо хоногт Ла Лигийн тэмцээнд оролцох эрхээ авахаар болсон байна. Өнгөрсөн мягмар гарагийн шөнө Бартомеу ярихдаа "Коеман бол бидний сонгосон хүн. Хэрэв ямар нэгэн асуудал болохгүй бол тэр дараагийн улиралд ерөнхий дасгалжуулагч болно" гэж мэдэгдэв. 

Багийн од Лионель Месси багтай хийсэн гэрээ дуусаж багийг орхих болсон гэх яриа дэгдсэн ч Бартомеу "Месси карьераа Барселонад дуусгахыг хүсч байна. Тэр энэ тухай олон удаа хэлсэн. Мөн би Коемантай ярьсан бөгөөд манай төслийн багана нь Месси юм. Тэр 2021 он хүртэл гэрээтэй байгаа" гэж нэмж дурдсан байна.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх