Испанийн алдарт тамирчин 34 настай Рафаэль Надал энэ сарын 31-ээс Нью-Йоркт болох "US Open" тэмцээнд оролцохгүй байхаар шийджээ.
Тэрээр энэ талаар тайлбарлахдаа "Энэ бол миний хэзээ ч хүсч байгаагүй шийдвэр. Харамсалтай нь Коронавирусийн тахал хяналтгүй байгаа учраас ийм шийдвэр гаргах боллоо" гэж мэдэгдэв.
Мөн АНУ-ын Теннисний Холбоо (USTA) Цинциннати Мастерс "Flushing Meadows"-д давхар тэмцээн зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээ наймдугаар сарын 22-ны өдрөөс Билли Жан Кинг Теннис төвд зохион байгуулагдах бөгөөд дараа нь АНУ-ын нээлттэй тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com